“Сүүн замын сахиул” уран сайхны кино нь Их хааны хасбуу тамгыг хамгаалах 6 сахиулын тухай өгүүлнэ. Сачир сахиулын үр удам, төмрийн дархан Бадрах өвгөн дээр нэгэн үл таних хүн ирж, өвөг дээдсээс уламжилж ирсэн сахиусыг нь сураглана. Түүний итгэж явсан хүүхдүүдийнх нь нэг мөнгөнд шунан урваснаар орчин цагийн сахиулуудад аюул учирна. Тэд хамтдаа хүчээ нэгтгэн ах дүү Бао, Ли болон түүний хүчирхэг бүлэглэлийн эсрэг тэмцэхээс өөр замгүй болно. Дөрвөн зүг, найман зовхист нүүдэлчин туургатны нутгийн өнцөг булан бүрд амьдарч байгаа сахиулууд эвлэлдэн нэгдэнэ.
Test
Та нэвтэрч орсоноор сэтгэгдэл үлдээх боломжтой.
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх